Залуу бөхчүүд уран мэхийг уралдуулав

WWW.DARKHAN.MN

Манай аймагт анх удаа сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болов. Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2018-04-21,22/ болсон уг барилдааныг Дархан-Уул аймгийн Үндэсний бахийн холбооны тэргүүн, аймгийн арслан Д.Батбаяр тэргүүтэй бөхчүүд зохион байгуулжээ. Барилдаанд 40 гаруй байгууллагын 120 орчим бөх оролцож уран мэхийг уралдуулан, эр бяраа үзсэнээс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, сумын заан Д.Алтанцоож түрүүлэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, сумын заан Х.Наранбаяр, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, сумын заан Д.Дэжиддорж нар үзүүрлэжээ. Залуу бөхчүүдийн барилдааныг гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Монгол Улсын харцага Б.Одгэрэл нар бөхийн хорхойтнуудын хамт үзэж сонирхсон байна.


Categories : Мэдээ