Тандалт хийх түр ажиллагаатай постуудыг нэмж ажиллуулах шийдвэр гаргалаа

WWW.DARKHAN.MN

Дархан сумын Онцгой комисс өнөөдөр /2018.03.11/ 12.00 цагт хуралдаж малын гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх үүднээс: 
-Дархан сумын 5-р баг Цэвэрлэх байгууламжруу явах замд
-Дархан сумын 6-р баг Зулзагаас Баяндавааруу орж ирэх зам
-Дархан сумын 15-р баг Шийрийн баригадаас Мангиртруу орох зам
-Төмөрлөгийн уулзвар гэсэн байршлуудад тандалт хийх түр ажиллагаатай постуудыг нэмж ажиллуулах шийдвэр гаргалаа. Түр постуудад дүйцүүлэх албаны цэргүүдийг татан оролцуулах бөгөөд ХХҮГ, БОГ хамтран ажиллах юм. Өнөөдрийн байдлаар Дархан сумын хэмжээнд 24 цагийн байнгын ажиллагаатай 5 пост ажиллаж байгаа бөгөөд зөвхөн Түшиг-Уулын 141-р постоор л гарал үүслийн гэрчилгээтэй өвс оруулахыг зөвшөөрнө. Бусад бүх постуудаар малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хатуу хориглоод байна.