Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг хэрхэн биелүүлж байгааг нягтлан, шаардлагтай мэдээллийг өгөн ажиллаж байна

WWW.DARKHAN.MN

Дархан сумын Онцгой комиссийн шийдвэрээр гарсан ажлын хэсгийнхэн малчин болон мал бүхий айл өрхүүдээр нэг бүрчлэн орж Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг хэрхэн биелүүлж байгааг нягтлан, шаардлагтай мэдээллийг өгөн ажиллаж байна. Иргэд малын хашаа хороондоо механик цэвэрлэгээ, өвчний эсрэг хуурай болон нойтон аргаар ариутгал халдваргүйжүүлэлт хийх, голомттой аймаг сумдруу зорчихгүй байх, урд болон баруун, зүүн зүгээс өвс тэжээл татахгүй байх зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай аж. Ажлын хэсгийнхэн өнөөдөр 19.30 цагт болох Дархан сумын Онцгой комиссын хурал дээр хяналт шалгалтын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах юм байна.