Шар усны үер дайран өнгөрсөн айлуудын хашаанд хуримтлагдсан усыг соруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна

WWW.DARKHAN.MN

Энэ сарын 20-ны шөнө Дархан сумын 15-р багийн 8-р хэсэгт байрлах үерийн ус хамгаалах далангийн ус давж илүүдэл нь хоолойгоор урсан тус багийн 9-р хэсгээр халин орсон. Албаныхан бүх бололцоогоороо ажиллан 9-р хэсгийн нүүрэн талын айл өрхүүдийг усанд автахаас сэргийлж арга хэмжээ авсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлд автан тус хэсгийн 10 гаран айлаар шар усны үер дайран өнгөрсөн юм. Тухайн нөхцөл байдалд онцгой комисс аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран үерийн усыг байгалийнх нь голидролоор урсгаж хориглон хамгаалах далан босгон, үерийн ус зайлуулах хоолойруу урсгах арга хэмжээг авсаны үр дүнд бусад айл өрх, хэсгүүдрүү ус орохоос урьдчилан сэргийлж чадсан байдаг. Харин одоо комиссынхон үерт дайрагдсан гудамж талбайн ус, лаг шавар болон айл өрхийн 00, хашаанд хурсан усыг соруулах, татан зайлуулах ажлыг Ус суваг, НААҮГ-тай хамтран хийж байна. Түүнчлэн Эрүүл мэндийн газраас айлуудын хашаа болон 00-д ариутгал халтваргүйжүүлэлтийг хийж байгаа юм. Мөн аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр гарсан 6 ажлын хэсэг айлуудаар зөвлөмж хүргэн, гар ариутгалын бодис тарааж заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.