Оюутан цэрэгт өнөө жил 35 оюутан хамрагдаж байна

WWW.DARKHAN.MN

Оюутан цэрэг сургалт хуулийн дагуу 5 дахь жилдээ улсын хэмжээнд хэрэгжиж байна. Дархан-Уул аймгийн 35 оюутан өнгөрсөн жил алба хаасан бол өнөө жил дахин 35-н оюутан хамрагдаж байна. Өнөөдөр /2018.04.04/ Зэвсэгт хүчний 330 дугаар ангид нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат болон холбогдох бусад албаны удирдлагууд оролцсон юм. Уг хөтөлбөр нь залуусыг цэрэг эх оронч үзэлтэй, эх орноо батлан хамгаалах, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм. Оюутан цэргүүд өнөөдрөөс эхлэн 2 сар танхимын сургалтад амралтын өдрүүдэд хамрагдах бөгөөд 06 дугаар сарын 01-нээс хээрийн сургалтад гарах аж. Хээрийн сургалт Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид болох юм байна.