МОНГОЛЫН ПАРАВОЛЕЙБОЛЫН ХОЛБООНООС СУРГАЛТ ЯВУУЛЛАА

WWW.DARKHAN.MN
Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай” хууль, “Олон улсын Паралимтийн хорооны дүрэм”, Монголын үндэсний паралимтийн хорооны дүрмийг удирдлага болгон парализмын үзэл санааг Монгол улсад дэлгэрүүлэн сурталчлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортод татан оролцуулж нийгэмшүүлэх, орон нутагт суугаа волейболын спортыг хөгжүүлэх, сурталчлах, баг тамирчидтай болох, залгамж халааг бэлтгэх зорилгоор БСШУСЯам, МПВХолбоо хамтран Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг энэ сарын 22-ноос 23-ны өдрүүдэд манай аймагт зохион байгууллаа. Аймаг бүрээс ирсэн төлөөлөл Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримталж байгаа бодлого чиглэл, суугаа волейболын хөтөлбөр, төлөвлөгөө болон улс олон улсын тэмцээн уралдаанд оролцох мэдээлэл, суугаа волейболын онцлогтой танилцаж практик сургалтыг явуулсан байна.
Categories : Нийгэм