Энэ сарын 16-наас ирэх сарын 05-ны өдрийг дуустал иргэн, аж ахуй нэгжээс материал хүлээн авна

WWW.DARKHAN.MN

Дархан сумын Сум хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл 2018 оны анхны хурлаа хийв. Хурлаар энэ онд хэрэгжих төслийн сонгон шалгаруулалтын үйл ажиллаагааны төлөвлөгөөг баталлаа. Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжийн материалыг 03 дугаар сарын 16-аас 04 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хүлээн авна. Төслийн судалгааг 04 дүгээр сарын 10-17-ны өдрүүдэд хийх аж. Харин төсөл сонгон шалгаруулах хурлыг 04 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд хийж шалгарсан төсөл хэрэгжүүлэгчидтэй гэрээ байгуулах, зээл олгох ажлыг 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулах юм байна.