Байгалийн онцгой нөхцөлд ур чадвар гарган манлайлан ажилласан ажилчдыг шагнан урамшуулав

WWW.DARKHAN.MN

Дархан сумын 15-р багийн 8-р хэсэгт байрлах үерийн хамгаалалтын далангийн ус зайлуулах хоолойг тайрах, шар усны үерийн аюулаас ард иргэдийг хамгаалах байгалийн онцгой нөхцөлд ур чадвар гарган манлайлан ажилласан Усан хангамжийн бригадын дарга Б.Батболд, Усан хангамжийн бригадын дарга А.Нэргүй, засварчин Б.Бат-Эрдэнэ, М.Пүрэвжаргал, Экскаваторын оператор Г.Золбоо, гагнуурчин Д.Даваажав болон Усан хангамжийн албаны хамт олныг аймаг, сум, байгууллагын шагналаар шагнагдлаа. Хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.