Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

WWW.DARKHAN.MN
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн Ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 23 жил болжээ.Өнөөдөр /2017.10.01/ Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийн Засаг даргын тамгын газарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан 70 гаруй ахмадууддаа хүндэтгэл үзүүлж азай буурлуудынхаа алтан сургаалийг сонслоо. Манай аймагт 9270 ахмад настан байдаг бөгөөд аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртахмад настны асаргаа, сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг өргөжүүлж, 45 дээш насны иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх ”Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг баталж ахмадуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, ая тухтай сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхээр олон талт арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.
Categories : Нийгэм