2018 оны Үр дүнгийн гэрээ байгуулав

WWW.DARKHAN.MN

Эхлээд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нартай дараа нь сумын Засаг дарга Б.Азжаргал, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун болон 1-16, Малчин, Өргөө багийн Засаг дарга нартай тухайн жилийн үр дүнгийн гэрээг байгууллаа. Харьяа багийн иргэдийн өмнө хамгийн тулгамдаж байгаа гурваас дээш асуудлыг ард иргэд, аж ахуй нэгж байгууллага, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн оролцоо дэмжлэгтэйгээр хамтран шийдвэрлэх, бодит, бүтээлч ажлыг тусгай захиалгат бүтээгдэхүүн нийлүүлэх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэх үүргийг багийн Засаг дарга нар биелүүлэхээр үр дүнгийн гэрээндээ тусгасан. Өнгөрсөн жилээс эхлэн тусгай захиалгат арга хэмжээний биелэлтийг багийн Засаг дарга нар сумын удирдлагуудад биечлэн тайлагнадаг болсон бөгөөд энэ нь тухайн жилийн үр дүнгийн гэрээг дүгнэх гол шалгуур үзүүлэлт болдог юм.