Мэндчилгээ

Их хот нь бүтээн байгуулалтаар өрнүүн, эвсэг залуус нь эрч хүчээр дүүрэн , энэ сайхан хотынхоо иргэн болгондоо жаргалтай амьдралын дээдийг билэгдэн мэндчилье. Найрамдлаар овоглосон нарлаг хотод маань ажил, аялал жуулчлалын алинаар нь ч тухлан саатахыг хүссэн, дотоод гадаадын ахан дүүс та бүхний өмнө манай хотын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Их үйлсийг бүтээхийн тулд иргэдээсээ эхлээд төр, хувийн хэвшлийн бүхий л байгууллагууд харилцан биенээ дэмжин, хамтран ажиллахыг эрмэлзэж байна.

Орон нутгаа хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх иргэдийнхээ үнэтэй санал зөвлөмжийг сонсох эргэх холбоотойгоор бид ажиллахыг эрхэмлэнэ. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг бүх шатанд чадваржуулан , төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, нээлттэй байлгаж иргэд, аж ахуй нэгж байгууллага, хамт олны бүтээлч санал санаачлагыг бүх талаар дэмжин ажиллах болно.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал